|
Written by Administrator
|
|
Tuesday, 28 October 2008 |
Тус хуудас нь Өвөр Монголын ардын намын цахим танилцуулга болно. Монгол (Монгол бичгээр) Англи, Хятад хэл дээр гардаг энэ сайтаас зөвхөн байгууллагын танилцуулгаас гадна Өвөр Монголын эрх зүйтэй холбогдсон сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авч болно. Өвөр Монголын ардын нам нь 1997 онд албан ёсоор АНУ-н Нью Жерси мужид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд намын дарга Тэмцэлт болоод бусад гишүүдийн олонхи нь БНХАУ-н гадаадад амьдарцгааж байгаа билээ.
Өвөр Монголын Ардын Намын суурь нь 1980 онд Тэмцэлт, Хадаа, Хүчинтөгс, Манлай нарын Өвөр Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын цаашилвал нийт Монгол үндэстэний, Монгол соылын цаашдын оршин тогтнолын төлөө гэх хөдөлгөөнөөс эхтэй билээ. Эндээс Хүчинтөгс бас Ордосын Үндэстэний Соёлын Холбоог байгуулсан бол Хадаа Өмнөд Монголын Ардчилсан Холбоог байгуулсан бөгөөд үүнийхээ төлөө шийтгэгдсэн тэрээр одоог хүртэл БНХАУ-н гянданд тарчилж байна. |
|
Last Updated ( Tuesday, 28 October 2008 )
|
|
|
Written by Administrator
|
|
Tuesday, 28 October 2008 |
Өвөр Монголын ард түмний дуу хоолойг хүргэдэг тус цахим хуудас нь Монгол бичгээр, латин, крилл үсгээр Монгол хэл дээр мөн түүнчлэн япон, англи хэл дээр мэдээ, нийтлэлээ бэлдэж хүргэж байна. Гол агуулга нь БНХАУ-н харгис засаглалын дор 60 гаруй жил дарлагдаж, хэл соёлоо алдаж, үндэс угсаагаараа үрэгдэж байгаад Өвөр Монголчууд болоод Төвд, Зүүн Туркестаны уугуул ардын үнэн байдлыг таниулахад чиглэж байна. Бас бусад сонирхолтой чөлөөт нийтлэл, дуу шүлгийг эндээс үзэж сонирхож болно. http://www2.rocketbbs.com/11/bbs.cgi?id=freemgl |
|
|