Монгол Туургатны Хуралдай

Алтай

It allows you to edit files, delete, copy, rename, archive and unpack files/directories directly on your server. You can - Browse Directories & Files - Edit, Copy, Move and Delete files - Search, Upload and Downloading files - Create new files and directories - Change file permissions (chmod) and much more This script is based on QuiXplorer 2.3.1 (available at http://quixplorer.sourceforge.net/)

You are here:Эхлэл arrow Хуралдай arrow Монгол Хуралдай
Монгол Хуралдай
.............................................................................. PDF Print E-mail
Written by Administrator   
Wednesday, 23 January 2008
Нэгдсэн Монгол Улсын тулгар төр байгуулагдаад даруй найман зуун өнгөрчээ. Энэ хугацаанд морьтон түмэн мандал бадрал, мөхөл доройтол, дажин дайныг хэдүй туулсан чиг их билгүүн төр, түшгээ алдалгүй ирсээр 1940-д оныг хүргэсэн нь үнэн бөгөөд өнөө цагийнхны үздэгчлэн Юань гүрний мөхлөөр л Монгол төр үгүй болчхоогүй юм. Хэдийгээр бусад олон харь улсын нийтлэгээр эзэн хаангүй улс нь улс биш мэтийн жишигтэй боловч Монгол уламжлал ёсонд их гэгээн эзэн үгүй дор худал хуумгаар яаран суурийг булааж ардыг зовоодоггүй бөгөөд үүний оронд Монгол Үндэстэдийн Их Хуралдай, Чуулганаар ёс учраа нийтээр хэлэлцэж, түүгээр төр ёсон зохирдог асан ажгуу. Эдүгэ Монгол Хуралдай явагдаж байхгүйд ёс уламжлал, зүй хэмнэл самуурсны тул Монгол Туургатны Хуралдайг дахин найруулсуу. Энэхь Хуралдайд Монгол үндэстэн хэн боловч ижлээр оролцон, эрхээ эдэлью.

 Түүх шаштир мэргэдийн судалгааны бүтээлээс үзэхэд 220 мянган жилийн тэртээгээс анхны төрт улсыг байгуулсан цагаас Монгол төрийн ёс, төрийн ёслол хүндэтгэл эхэлж он цагийн уртад төр ард түмний оюуны чадавхиар баяжигдан, урт замыг туулахдаа гүн утга агуулгыг өөртөө шингээжээ. Монголын төрт ес өнгөрсөн урт хугацаандаа төр ёсны дараахь зарчмыг буй болгосон. Үүнд:

- Төрийн бүтэц, зохион байгуулалт нь маш цомхон.
 
- Түшээдийн эрхлэх ажлын хуваарь тодорхой бөгөөд чанд дэг журам, сахилгыг эрхэмлэдэг.

- Төрийн үйл ажиллагааны бүх шатанд илтгэх, илтгүүлэх аргыг гол бодлогоо болгосон.

- Үнэнч, шударга зүтгэл, чин санаагаар төрдөө зүтгэх

- Тал тохой татах, далд муу арга заль хэргэлдэггүй, тод шударга ажиллагааг гол шугам болгодог.

- Олон түмэнд тулгуурлах, үгээгүйг тэтгэх, асрах, ямар ч хүнд ял, гавьяаг адил үзэж, шударга оноодог явдал байжээ. Монгол төрийн уламжлалд төр улсын аливаа асуудлыг төрийн хуралдайгаар хамтран хэлэлцэж шийдвэрлэдэг, хаан ширээг залгамжлах хүнийг төрийн Их хуралдайгаар хэлэлцэж сонгодог, төрийн туг сүлдийг шүтэн дээдлэх ёс, төрийн зочинг угтах, үдэх, ариун ёс, төрийн албан бичиг, тамга тэмдгийг нандигнан дээдлүүлэх, төрийн хуулиа бишрэн хүндэтгэдэг ёс зэрэг олон уламжлалт ёс онцгой байр эзэлж байсан нь тухайн ном зохиол, эрдэмтэн судлаачдын бүтээлээс тодорхой.
Хүннү гүрний үөэс байлдах, найрамдах, албан татвар авах, хаад ноёдыг сонгох асуудлыг төрийн хуралдайгаар шийдэж байсныг эзэн Чингис түүний залгамж үед ч хуралдай төрийн эрх барих дээд газар нь болж, хуралдайгаас хоцрох, архи дарс үнэртүүлэх, хэрүүл маргаан гаргах, хуралдайн нууцыг зарлах зэргийг хатуу цээрлэж ирсэн төрийн ёстой байжээ.

   Ийнхүү “Давхраат хаант засаглал” -ын үед их хаанд төрийн бүх эрх мэдэл байдаггүй, Их хуралдай, Сэцдийн зөвлөлтэй хамтран төрийн бүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай.

1206 онд Дэлүүн болдогт болсон Чингис хааныг сууринд залах Их хуралдай болоход хүрээний төвд алтан хөвөөтэй, хөх хөлдрөгтэй, цас шиг цагаан өнгөтэй, том монгол гэрийн хэлбэртэй ордон байгуулсан бөгөөд тооныг нь тулсан бат тулгуурыг шижир алтаар цутгасан ба ордны голд 9 цагаан тугийг өндөр мандуулж, эсрэг талд нь дайны догшин хар сүлдийг тахисан байв. Их хаан Чингис өөрийн шадар нөхдийн хүсэл зорилгоор төрийн зохион байгуулалтыг бий болгожээ. Их гүрэнд хамгийн их эрх мэдэл бүхий субъект нь Их Хуралдай. Их хуралдай нь  их хааныг өөрийг нь өргөмжилдөг учир түүнээс ч илүү эрх мэдэлтэй. Их гүрний төрийн дотоод, гадаад бүх эрхийг Эрх мэдэл бүхий албан тушаалтан  эдэлдэг.

  Тэдгээр хүмүүс өөрсдийн бодлого, үйл ажиллагаа зөвхөн “Их Ясса”-гаар л зохицуулдаг байв. Их Засаг хууль нь тухайн үеийнхээ иргэний, эрүүгийн, цэргийн, гэр бүлийн, байгаль хамгаалах гэх мэт эрх зүйг бүхэлд нь багтаасан төрийн эрх зүйн бүхэл бүтэн цогцолбор шинжтэй юм. Өөрөөр хэлбэл Их засаг бол нүүдэлчдийн бүх хэв хуулийг цэгцлэн тэдэнд эмх журам тогтоосон цорын ганц хууль гэж хэлж бүрэн болно.
 

Хэрэглэгч






Lost Password?
No account yet? Register

Чогчого