|
Огноо: 2007.08.08 БАТЛАВ, Удирдах Зөвлөлийн Дарга: Ц.Төрболд “МОНГОЛ ТУУРГАТНЫ ХУРАЛДАЙ” ХОЛБОО Нэг. Нийтлэг зүйл 1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Монгол Туургатны Хуралдай холбооны үйл ажиллагааны эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим, бүтэц зохион байгуулалт, эрх үүргийг тодорхойлоход оршино. 1.2 Монгол Туургатны Хуралдай холбоо нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хуулиуд, түүнчлэн энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажилладаг, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. 1.3 Байгууллагын албан ёсны нэр “Монгол Туургатны Хуралдай” холбоо товчилсон нэр “МТХХ” байна. 1.4 Байгууллагын албан ёсны хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 2- 40 мянгат 23р байр Сантгэсэр ХХК ны байр 1.5 2007оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагчдын хурлаар холбоог үүсгэн байгуулсанд тооцов. 1.6 Холбоо нь тамга, тэмдэг, бэлгэдэл, гишүүний тангараг, данс, цахим хуудас, хэвлэмэл хуудастай байна. 1.7 Холбоо нь Монгол улсад төвтэй байх бөгөөд орон нутаг, гадаадад салбар бүлгэмтэйгээр холбооны үйл ажиллагааг монгол хэлээр явуулж, Монголын байгууллага, иргэдтэй монгол хэлээр харилцан гадаадад үйл ажиллагаа явуулах, олон улсын байгууллага, албан тушаалтан, иргэдтэй харилцахад тухайн улсын хэл болон англи хэлийг хэрэглэнэ. 1.8 Холбооны үйл ажиллагаа гишүүдэд ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна. 1.9 Холбоо нь зохих журмын дагуу жилийн тайлан тэнцэл, үйл ажиллагааны тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгнө. Хоёр. Холбооны эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл: 2.1 Эрхэм зорилго нь Монгол Улс үндэстний эрх ашгийг хамгаалж үндэстний үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино. 2.2 Холбооны эрхэм зорилгод тулгуурлан дараах зорилтуудыг үйл ажиллагааны үндсэн чиглэл болгон ажиллана. 2.2.1 Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, өөрсдийн хувь нэмэрээ оруулах 2.2.2 Монгол улсаа гадаад орнуудад үнэн зөвөөр сурталчилах 2.2.3 Шударга хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хамгаалж бэхжүүлэх 2.2.4 Гадаадад амьдарч, ажиллаж, сурч байгаа Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, сэтгэл санааны болон эд материалийн тусламж үзүүлэх, оюуны хөрөнгө оруулалт хийх, үнэн зөв мэдээлэлээр шуурхай хангах 2.2.5 Гадаадад болон эх орондоо өндөр боловсрол эзэмшсэн залуусыг дэмжих, ажилд зуучлах, тэдний ажиллаж амьдрах нөхцлийг хангах тал дээр төрийн бодлогод тусгуулах 2.2.6 Үндэстний үзлийг дэлгэрүүлэх, үнэн зөвөөр сурталчилах, шат дараатай урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэх 2.2.7 Монгол хэл, соёл, ген, байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалах, сурталчилах, ухуулах 2.2.8 Монгол хүний оюуны болон бие бялдарын хөгжил, эрүүл мэндийг дээшлүүлэх 2.2.9 Монгол залуучууд, шинэ гэр бүлд хандсан хүмүүнлэг бодлого төслийг хэрэгжүүлэх 2.2.10 Үндэстний үйлдвэрлэлийг тууштай дэмжих, шинээр ажлын байр, боловсон хүчин бэлдэх, тэдгээрийг гадаад сурталчилахад хамтран ажиллах 2.2.11 Эрүүл хүнс, цэвэр орчин, эрүүл мэнд соёлжилтийг сурталчилах, төслүүдийг хэрэгжүүлэх 2.2.12 Оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих, оюуны хувьсгалыг далайцтай эрчимтэй эхлүүлэх 2.2.13 Залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй соёлтой өнгөрүүлэх тал дээр төслүүд хэрэгжүүлэх 2.2.14 Гэмт хэргийг бууруулах, хээл хахуулыг арилгах, архидалт ядууралыг бууруулах арга замыг хайж судлаж төрийн бодлогод тусгуулах, шат дараалсан төслүүдийг хэрэгжүүлэх 2.2.15 Гоц авъяастай, урлаг спортын шилдэгүүдийг дэмжих, хамтран ажиллах
|