Монгол Туургатны Хуралдай

Алтай

It allows you to edit files, delete, copy, rename, archive and unpack files/directories directly on your server. You can - Browse Directories & Files - Edit, Copy, Move and Delete files - Search, Upload and Downloading files - Create new files and directories - Change file permissions (chmod) and much more This script is based on QuiXplorer 2.3.1 (available at http://quixplorer.sourceforge.net/)

You are here:Эхлэл arrow Хуралдай arrow Мэдэгдэл
Мэдэгдэл
БНХАУлсын элчин сайдын яамдуудад, Ж.Соёлтыг суллуулах PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 10 April 2008

 Та Ж. Соёлтыг суллуулах аянд нэгдэхийг хүсвэл доорхи шаардлагын бичгийг зааврын дагуу бөглөж хэвлэн аваад гарын үсгээ зурж найз нөхдийгөө бас уриална уу. Та гарын үсэгтэй бичгээ оршин буй газар дахь БНХАУлсын элчин сайдын яаманд биеэр өгөх буюу бидэнд буцаагаад илгээж болно. Аль ч тохиолдолд бидэнтэй холбоотой байж, баримтын нэг хувийг авч үлдэхийг хүсье. Хэрэв та Соёлтод тохиолдсон хэргийн талаар хараахан мэдээлэл аваагүй байгаа бол доорхи хаягуудаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

            http://soyoltu.blog.gogo.mn               http://freesoyolt.org/default.aspx  

   Мөн өөрсдийн хийсэн зурагт самбар, захидлыг ч илгээх боломжтой бөгөөд элчин сайдын яамгүй газар байсан ч гарын үсгүүдээ зураад манай хаягаар ( This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it ) илгээж болохыг тэмдэглье. Та бүгдийн сэтгэл зүтгэлд гүнээ талархсан:

                                                                                                         Монгол Туургатны Хуралдай

БНХАУ-с Япон.У-д суугаа элчин сайд,

Эрхэм Ван И танаа,

3-4-33 Moto-Azabu, Minato-Ku,

Tokyo, Japan 106-0046

Tel: 0081-3-34033388

Fax: 0081-3-34033345

 / Толгойн хэсэгт холбогдох элчин сайд болон яамны хаягийг бичнэ. албан бичгийн төгсгөлд яамдуудын хаяг болон заавар дэлгэрэнгүй байгаа/

 Огноо. /сар.өдөр.он/

      Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Үндэстэдийн эрх ашгийн төлөөx зүтгэлтэн Жаранбаярын Соёлт нь 2008-н оны нэгдүгээр сарын 6-ны өдөр эрхэм улсын нийслэл Бээжин Хотын олон улсын нислэгийн буудлаас тодорхой шалтгаангүйгээр баривчлагдсан бөгөөд танай тал бүтэн сарын турш ямар нэгэн тайлбар өгөөгүйн эцэст МУ-н гадаад яамны удаа дараагийн шаардлагын дагуу Соёлтыг шоронд хийсэн болохоо мэдэгдсэн билээ. Гэвч одоог хүртэл Соёлтыг суллан тавиагүй байгаагийн дээр чухам ямар хэргээр түүнийг баривчлах болсноо МУ-н талд болоод ар гэрийнхэнд нь тодруулга өгөөгүй байна. Ж. Соёлт нэгдүгээр сарын 11-нд хамт аялж явсан нөхөр Пүрэвсүрэн рүү залгаж өөрийг нь паспортын асуудлаас болж сатуулаад байгаа бөгөөд хэрэг явдлыг дордуулахгүйн тулд гадаадын хэвлэл мэдээллийн газруудад зарлахгүй байхыг гуйчилжээ. Дээрхиэс үзвэл ардчилсан, эрх чөлөөт МУлсын иргэн харь улсад сүрдүүлэг, дарамт шахалтын дор хоригдож байх магадлалтай хэмээн ойр дотныхон нь эмээж байгаа билээ. Иймийн тул хүний эрхийн байгууллагууд,ар гэрийнхэн болон нутаг нэгт ахан дүүс бид нь эрхэм улсыг Олон Улсын Хүний Эрхийн Тунхагийн 60-н жилийн ойн дээр, тус тунхагийн 9, 20-р тогтоолуудыг ноцтойгоор /санаандгүйгээр/ зөрчсөн хэмээн үзэж, Ж. Соёлтыг баривчлах болсон талаараа нэн даруй хариу мэдэгдэл хийхийг болон түүнийг суллахыг шаардаж энэхүү бичгийг үйлдсэн болно.

     1949 онд эрхэм улс шинэ тогтолцоонд шилжээд 1989 оныг хүрэхэд 1,000,000 гаруй Монгол үндэстэд хэлмэгдэн шоронд хоригдож тамлагдан, цөлөгдөж, амь насаа алдацгаасан нь статистикын мэдээгээр батлагдсан. Харамсалтай нь одоо ч ийм явдал давтагдсаар байна. Хамгийн ойрын жишээ гэхэд Тэгш,  Хадаа нарыг баривчилж тус бүр 10, 15-н жилийн хорих ялаар шийтгэсэн бол одоо Соёлтыг баривчиллаа. Түүнчлэн олон Өвөр Монголчууд улс төрийн дарамт шахалтаас болж улс эх орондоо эргэн очих боломжгүй  байдалтай байна. Эргэн очвоос тэднийг үхэл эсвэл шорон л хүлээж байгаа буюу. Хэдийгээр Тэгшийг ялын хугацаа дуусахаас 3н жилийн өмнө сулласан ч байнгын хяналтын дор гэрийн хорионд байлгаж байгааг бид мэдсэн бөгөөд ар гэрийнхнийг нь ч үргэлж цагддаг билээ. Хадаагийн эхнэр хүүхдэд нь ч мөн наад захын иргэн хүний эдлэх ёстой эрхийг олгохгүй байсаар ирлээ.

    Соёлт нь 1981 оны оюутны хөдөлгөөнийг (Өмнө Монголын уугуул иргэдийн санаа бодлоос үл хамааран, засгийн газар 600,000-н Хань угсааны иргэдийг нүүлгэн суурьшуулахыг эсэргүүцсэн цуглаан. Энд эрхэм улсын Олимпын Хорооны Дарга Лиу Жинмин дэлхий дахинд хандаж, улс доторх цөөн тоот үндэстэдийнхээ эрх зүйн орчныг сайжруулна гэсэн амлалтыг сануулсуу.) удирдагчдын нэг байсан бөгөөд үүнийхээ улмаас мөрдөгдөн хавчигдаж 1992 онд МУ-с улс төрийн орогнол хүсч, 1997 онд иргэн нь болсон билээ. Үүний дагуу бид  МУ-н ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-н дарга, гадаад явдлын яам болон МУ дах танай улсын элчин сайдын яамдуудад өргөдөл, хүсэлт удаа дараа гаргасан боловч дорвитой алхам хийгдээгүй байсаар даруй 4-н сар өнгөрөөд байгаа билээ. Үүнд бид таниас доорх алхмуудыг нэн даруй биелүүлэхийг хүсэмжилж ахуйг болгооно уу:

              1. Монгол Улсын бүрэн эрхэт иргэн Жаранбаярын Соёлтыг саатуулан хорих болсон шалтгаанаа тодруулж, суллах.
 
              2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шоронд байгаа Монгол үндэстэй улс төрийн хоригдлуудын эрүүл мэнд, амь ахуйн талаар бүрэн тодруулга өгөх.

              3.  Тус бичгийн 2-т өгүүлсэн улс төрийн хоригдлуудын ар гэрийнхэн, найз нөхөд, хамтран ажиллагсад болон бусад Монголчуудыг мөрдөн мөшгихөө зогсоож, иргэний эрхийг нь эдлүүлэх.

              4. Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон бусад Монгол угсаатан аймгуудын суурьших нутаг дэсвгэрүүдэд хүний эрхийг дээдэлж, альваа хүчирхийллийг хэлбэрийг бүрэн зогсоох

          Бид цаашид ч олон улсын хүний эрхийн байгууллагууд, нэгдсэн үндэстэний байгууллага болон холбогдох хууль хяналт, төлөөлөгчийн  газруудад албан бичиг илгээж Соёлтын байдлыг авч хэлэлцэхийг хүсэмжлэхээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ эрхмийн улс Соёлтыг хорьсоор байвал тайван тэмцлийн замаар асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрч буйгаа илэрхийлж байна.

          

                            Хүндэтгэсэн,  / Гарын үсгүүдээ зурна/

/Доорхи жагсаалтыг мөн гарын үсгүүдийн ард хавсаргаж хамтад нь илгээвэл зохимжтой. Хэрэв, таны оршин байгаа хот дахь элчин сайдын яам доор дурдагдаагүй байгаа бол <http://www.fmprc.gov.cn/eng/wjb/zwjg/2490/default.htm > эндээс зохих газрын хаягийг олж болно. Тэгээд толгой хэсгийн хаягийг солих хэрэгтэй. Дээр жишээ болгож Япон Улсын элчин сайд болон яамны хаягийг оруулсан болно./

 
cc. БНХАУ-с ÕÁÍÃУ-д суугаа элчин сайд,

Эрхэм Ма Канрон танаа,

Markisches Ufer 54,

10179 Berlin,

Germany 0049-30

 

БНХАУ-с БНЧУ-д суугаа элчин сайд,

Эрхэм Хуо Ёзэнь танаа,

Pelleovo 18, 16000

Prah A 6 - Bubenec

Czech 16000

 

БНХАУ-с БНФУ-д суугаа элчид сайд,

Эрхэм Кон Куань танаа,

11, av. George V, 75008

Paris, France

Tel: 0033-1-49521950

Fax:0033-1-47202422

 

БНХАУ-с ШВУ-д суугаа элчин сайд

Эрхэм Л Фэндин танаа,

Lidovagen 8, 11525

Stochkolm,Sweden 0046-8

Political Affairs Office:57936425,57936427(Fax)

 

БНХАУ-с ИБУИНВУ-д суугаа элчин сайд,

Эрхэм Фу Ийн танаа,

49-51  Portland Place

London W1B 1JL, United Kingdom

Tel: 0044-20-72994049, 0797 0292561 (24 hours)

Fax: 0044-20-76362981,76365578

 

БНХАУ-с Австрали Улсaд суугаа элчин сайд,

Эрхэм Жан Жунсай танаа,

15, Coronation Drive, Yarralumla,

 A.C.T. 2600, Canberra, Australia

Tel: 0061-2-62734780

Fax: 0061-2-62734878, 62735189

 

БНХАУ-с АНУ-д суугаа элчин сайд

Эрхэм Зоу Вэньзон танаа,

2300 Connecticut Avenue, N.W.,

Washington D.C. 20008, U.S.A.

Tel: 001-202-3282500, 3282551

Fax: 001-202-3282582

 

БНХАУ-с БНИУ-д суугаа элчин сайд

Эрхэм Лиу Бивэй танаа,

40 Ailesbury Road,

Dublin 4, Ireland

Tel: 00353-1-2691707

Fax:00353-1-2839938

 

БНХАУ-с ОХУ-д суугаа элчин сайд

Эрхэм Лиу Гучан танаа,

NO.6, UL. Druzhby, Moscow,

Russia,117330

Tel: 007095-9561168, 1478187

Fax: 007095-9561169

 

БНХАУ-с БНСУ-д суугаа элчин сайд,

Эрхэм Нин Фукуй танаа,

54 Hyoja-Dong, Jongno-Gu,

Seoul, The Re.of.Korea, 110033

Tel: 00822-7381038

Fax: 00822-7381059

 

БНХАУ-с БНЭУ-д суугаа элчин сайд

Эрхэм Зьан Яань танаа,

50-D, Shantipath, Chanakyapuri,

New Delhi-110021, India, 0091-11

Tel.Embassy: 26112345

 

БНХАУ-с ҮХЭХХМҮ-д суугаа элчин сайд,

Эрхэм Чэн Ён Хуа танаа,

229, Jаlan Ampang, 50450

Kuala Lumpur, Malaysia

 

 

Хэрэглэгч






Lost Password?
No account yet? Register

Чогчого