Монгол Туургатны Хуралдай

Алтай

It allows you to edit files, delete, copy, rename, archive and unpack files/directories directly on your server. You can - Browse Directories & Files - Edit, Copy, Move and Delete files - Search, Upload and Downloading files - Create new files and directories - Change file permissions (chmod) and much more This script is based on QuiXplorer 2.3.1 (available at http://quixplorer.sourceforge.net/)

You are here:Эхлэл arrow Хуралдай
Хуралдай
БНХАУлсын элчин сайдын яамдуудад, Ж.Соёлтыг суллуулах PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 10 April 2008

 Та Ж. Соёлтыг суллуулах аянд нэгдэхийг хүсвэл доорхи шаардлагын бичгийг зааврын дагуу бөглөж хэвлэн аваад гарын үсгээ зурж найз нөхдийгөө бас уриална уу. Та гарын үсэгтэй бичгээ оршин буй газар дахь БНХАУлсын элчин сайдын яаманд биеэр өгөх буюу бидэнд буцаагаад илгээж болно. Аль ч тохиолдолд бидэнтэй холбоотой байж, баримтын нэг хувийг авч үлдэхийг хүсье. Хэрэв та Соёлтод тохиолдсон хэргийн талаар хараахан мэдээлэл аваагүй байгаа бол доорхи хаягуудаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

            http://soyoltu.blog.gogo.mn               http://freesoyolt.org/default.aspx  

   Мөн өөрсдийн хийсэн зурагт самбар, захидлыг ч илгээх боломжтой бөгөөд элчин сайдын яамгүй газар байсан ч гарын үсгүүдээ зураад манай хаягаар ( This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it ) илгээж болохыг тэмдэглье. Та бүгдийн сэтгэл зүтгэлд гүнээ талархсан:

                                                                                                         Монгол Туургатны Хуралдай

БНХАУ-с Япон.У-д суугаа элчин сайд,

Эрхэм Ван И танаа,

3-4-33 Moto-Azabu, Minato-Ku,

Tokyo, Japan 106-0046

Tel: 0081-3-34033388

Fax: 0081-3-34033345

 / Толгойн хэсэгт холбогдох элчин сайд болон яамны хаягийг бичнэ. албан бичгийн төгсгөлд яамдуудын хаяг болон заавар дэлгэрэнгүй байгаа/

 Огноо. /сар.өдөр.он/

      Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Үндэстэдийн эрх ашгийн төлөөx зүтгэлтэн Жаранбаярын Соёлт нь 2008-н оны нэгдүгээр сарын 6-ны өдөр эрхэм улсын нийслэл Бээжин Хотын олон улсын нислэгийн буудлаас тодорхой шалтгаангүйгээр баривчлагдсан бөгөөд танай тал бүтэн сарын турш ямар нэгэн тайлбар өгөөгүйн эцэст МУ-н гадаад яамны удаа дараагийн шаардлагын дагуу Соёлтыг шоронд хийсэн болохоо мэдэгдсэн билээ. Гэвч одоог хүртэл Соёлтыг суллан тавиагүй байгаагийн дээр чухам ямар хэргээр түүнийг баривчлах болсноо МУ-н талд болоод ар гэрийнхэнд нь тодруулга өгөөгүй байна. Ж. Соёлт нэгдүгээр сарын 11-нд хамт аялж явсан нөхөр Пүрэвсүрэн рүү залгаж өөрийг нь паспортын асуудлаас болж сатуулаад байгаа бөгөөд хэрэг явдлыг дордуулахгүйн тулд гадаадын хэвлэл мэдээллийн газруудад зарлахгүй байхыг гуйчилжээ. Дээрхиэс үзвэл ардчилсан, эрх чөлөөт МУлсын иргэн харь улсад сүрдүүлэг, дарамт шахалтын дор хоригдож байх магадлалтай хэмээн ойр дотныхон нь эмээж байгаа билээ. Иймийн тул хүний эрхийн байгууллагууд,ар гэрийнхэн болон нутаг нэгт ахан дүүс бид нь эрхэм улсыг Олон Улсын Хүний Эрхийн Тунхагийн 60-н жилийн ойн дээр, тус тунхагийн 9, 20-р тогтоолуудыг ноцтойгоор /санаандгүйгээр/ зөрчсөн хэмээн үзэж, Ж. Соёлтыг баривчлах болсон талаараа нэн даруй хариу мэдэгдэл хийхийг болон түүнийг суллахыг шаардаж энэхүү бичгийг үйлдсэн болно.

     1949 онд эрхэм улс шинэ тогтолцоонд шилжээд 1989 оныг хүрэхэд 1,000,000 гаруй Монгол үндэстэд хэлмэгдэн шоронд хоригдож тамлагдан, цөлөгдөж, амь насаа алдацгаасан нь статистикын мэдээгээр батлагдсан. Харамсалтай нь одоо ч ийм явдал давтагдсаар байна. Хамгийн ойрын жишээ гэхэд Тэгш,  Хадаа нарыг баривчилж тус бүр 10, 15-н жилийн хорих ялаар шийтгэсэн бол одоо Соёлтыг баривчиллаа. Түүнчлэн олон Өвөр Монголчууд улс төрийн дарамт шахалтаас болж улс эх орондоо эргэн очих боломжгүй  байдалтай байна. Эргэн очвоос тэднийг үхэл эсвэл шорон л хүлээж байгаа буюу. Хэдийгээр Тэгшийг ялын хугацаа дуусахаас 3н жилийн өмнө сулласан ч байнгын хяналтын дор гэрийн хорионд байлгаж байгааг бид мэдсэн бөгөөд ар гэрийнхнийг нь ч үргэлж цагддаг билээ. Хадаагийн эхнэр хүүхдэд нь ч мөн наад захын иргэн хүний эдлэх ёстой эрхийг олгохгүй байсаар ирлээ.

    Соёлт нь 1981 оны оюутны хөдөлгөөнийг (Өмнө Монголын уугуул иргэдийн санаа бодлоос үл хамааран, засгийн газар 600,000-н Хань угсааны иргэдийг нүүлгэн суурьшуулахыг эсэргүүцсэн цуглаан. Энд эрхэм улсын Олимпын Хорооны Дарга Лиу Жинмин дэлхий дахинд хандаж, улс доторх цөөн тоот үндэстэдийнхээ эрх зүйн орчныг сайжруулна гэсэн амлалтыг сануулсуу.) удирдагчдын нэг байсан бөгөөд үүнийхээ улмаас мөрдөгдөн хавчигдаж 1992 онд МУ-с улс төрийн орогнол хүсч, 1997 онд иргэн нь болсон билээ. Үүний дагуу бид  МУ-н ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-н дарга, гадаад явдлын яам болон МУ дах танай улсын элчин сайдын яамдуудад өргөдөл, хүсэлт удаа дараа гаргасан боловч дорвитой алхам хийгдээгүй байсаар даруй 4-н сар өнгөрөөд байгаа билээ. Үүнд бид таниас доорх алхмуудыг нэн даруй биелүүлэхийг хүсэмжилж ахуйг болгооно уу:

              1. Монгол Улсын бүрэн эрхэт иргэн Жаранбаярын Соёлтыг саатуулан хорих болсон шалтгаанаа тодруулж, суллах.
 
              2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шоронд байгаа Монгол үндэстэй улс төрийн хоригдлуудын эрүүл мэнд, амь ахуйн талаар бүрэн тодруулга өгөх.

              3.  Тус бичгийн 2-т өгүүлсэн улс төрийн хоригдлуудын ар гэрийнхэн, найз нөхөд, хамтран ажиллагсад болон бусад Монголчуудыг мөрдөн мөшгихөө зогсоож, иргэний эрхийг нь эдлүүлэх.

              4. Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон бусад Монгол угсаатан аймгуудын суурьших нутаг дэсвгэрүүдэд хүний эрхийг дээдэлж, альваа хүчирхийллийг хэлбэрийг бүрэн зогсоох

          Бид цаашид ч олон улсын хүний эрхийн байгууллагууд, нэгдсэн үндэстэний байгууллага болон холбогдох хууль хяналт, төлөөлөгчийн  газруудад албан бичиг илгээж Соёлтын байдлыг авч хэлэлцэхийг хүсэмжлэхээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ эрхмийн улс Соёлтыг хорьсоор байвал тайван тэмцлийн замаар асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрч буйгаа илэрхийлж байна.

          

                            Хүндэтгэсэн,  / Гарын үсгүүдээ зурна/

/Доорхи жагсаалтыг мөн гарын үсгүүдийн ард хавсаргаж хамтад нь илгээвэл зохимжтой. Хэрэв, таны оршин байгаа хот дахь элчин сайдын яам доор дурдагдаагүй байгаа бол <http://www.fmprc.gov.cn/eng/wjb/zwjg/2490/default.htm > эндээс зохих газрын хаягийг олж болно. Тэгээд толгой хэсгийн хаягийг солих хэрэгтэй. Дээр жишээ болгож Япон Улсын элчин сайд болон яамны хаягийг оруулсан болно./

 
cc. БНХАУ-с ÕÁÍÃУ-д суугаа элчин сайд,

Эрхэм Ма Канрон танаа,

Markisches Ufer 54,

10179 Berlin,

Germany 0049-30

 

БНХАУ-с БНЧУ-д суугаа элчин сайд,

Эрхэм Хуо Ёзэнь танаа,

Pelleovo 18, 16000

Prah A 6 - Bubenec

Czech 16000

 

БНХАУ-с БНФУ-д суугаа элчид сайд,

Эрхэм Кон Куань танаа,

11, av. George V, 75008

Paris, France

Tel: 0033-1-49521950

Fax:0033-1-47202422

 

БНХАУ-с ШВУ-д суугаа элчин сайд

Эрхэм Л Фэндин танаа,

Lidovagen 8, 11525

Stochkolm,Sweden 0046-8

Political Affairs Office:57936425,57936427(Fax)

 

БНХАУ-с ИБУИНВУ-д суугаа элчин сайд,

Эрхэм Фу Ийн танаа,

49-51  Portland Place

London W1B 1JL, United Kingdom

Tel: 0044-20-72994049, 0797 0292561 (24 hours)

Fax: 0044-20-76362981,76365578

 

БНХАУ-с Австрали Улсaд суугаа элчин сайд,

Эрхэм Жан Жунсай танаа,

15, Coronation Drive, Yarralumla,

 A.C.T. 2600, Canberra, Australia

Tel: 0061-2-62734780

Fax: 0061-2-62734878, 62735189

 

БНХАУ-с АНУ-д суугаа элчин сайд

Эрхэм Зоу Вэньзон танаа,

2300 Connecticut Avenue, N.W.,

Washington D.C. 20008, U.S.A.

Tel: 001-202-3282500, 3282551

Fax: 001-202-3282582

 

БНХАУ-с БНИУ-д суугаа элчин сайд

Эрхэм Лиу Бивэй танаа,

40 Ailesbury Road,

Dublin 4, Ireland

Tel: 00353-1-2691707

Fax:00353-1-2839938

 

БНХАУ-с ОХУ-д суугаа элчин сайд

Эрхэм Лиу Гучан танаа,

NO.6, UL. Druzhby, Moscow,

Russia,117330

Tel: 007095-9561168, 1478187

Fax: 007095-9561169

 

БНХАУ-с БНСУ-д суугаа элчин сайд,

Эрхэм Нин Фукуй танаа,

54 Hyoja-Dong, Jongno-Gu,

Seoul, The Re.of.Korea, 110033

Tel: 00822-7381038

Fax: 00822-7381059

 

БНХАУ-с БНЭУ-д суугаа элчин сайд

Эрхэм Зьан Яань танаа,

50-D, Shantipath, Chanakyapuri,

New Delhi-110021, India, 0091-11

Tel.Embassy: 26112345

 

БНХАУ-с ҮХЭХХМҮ-д суугаа элчин сайд,

Эрхэм Чэн Ён Хуа танаа,

229, Jаlan Ampang, 50450

Kuala Lumpur, Malaysia

 

 
... PDF Print E-mail
Written by Administrator   
Monday, 18 February 2008
                 Ner/ odoogiin status                                                                            Contact e.mail:                                                                  
         

           a1.Davaa    U.Z-n gishuen  /sitetai holbootoigoor sanal ilgeej bolno/                 This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

           a2.Kherlen  U.Z-n gishuen  /sitetai holbootoigoor sanal ilgeej bolno/                 This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it  

           m1.Turuo  /Udirdah Zovloliin (U.Z) Darga                                                       This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

           m2.Bataa   /  U.Z-n gishuen bogoed Germany dah' Salbaryn Erhlegch             This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it          

           m3.Ganbaa  U.Z-n gishuen  /gishueni blog/                                                    This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

           m4.Horidoimergen  U.Z-n gishuen /gishueni blog/                                            This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

           m5.Ankhaa       U.Z-n gishuen  /gishueni blog/                                                This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

           m6.Uuganaa     U.Z-n gishuen /gishueni cahim huudas/                                    This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

           m7.Uugii           U.Z-n gishuen                                                                        This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

           m8.Segsger      /gishueni cahim huudas-www.goomongol.mn                        This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

           m9.Dagva      Turk Uls dah' Tueh/Ugsaatny Zwin Club                                   This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

         

                                                  

        

         

         

        

                                                                          
 
                                                                                

Last Updated ( Tuesday, 26 February 2008 )
 
... PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 24 January 2008
Герман Дах Салбар
Read more...
 
Миний Монгол-2021 Бага Хурал болж өнгөрлөө PDF Print E-mail
Written by Shijirbat   
Thursday, 24 January 2008
Миний Монгол 20 21 бага хурал Улс тунхагласны баярын өдрийн өмнөхөн Берлин хотод амжилттай болж өнгөрлөө.Энэхүү хурлыг Монгол туургатны хуралдай ТББ, Монгол Германы
соёлын холбоо,Герман дах элчин сайдын яамтайгаа хамтран зохион байгуулалаа.Хуралд Герман дах Монголчуудаа төлөөлөн идэвхтэй оролцсон нийт Монголчууддаа баярлаж

талархснаа илэрхийлье!

Хурлыг нээж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
Др. Түвдэндоржийн Галбаатар үг хэлэв.
е-майл хаяг: This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it
















И.Будбаяр “Монгол улсын тусгаар тогтнолын түүх сэдвээр маш сонирхолтой илтгэл тавьлаа.


Хурлын хамгийн гол хэсэг болох “Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого” ярилцлага болж залуус маш их зөв санаа дэвшүүлж байлаа.Ярилцлагын элчин сайдын зөвлөх Балдоржийн Даваадорж хөтлөн явууллаа.Цаашид “Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого” сэдвээр гадаадад амьдарч байгаа Монголчуудаасаа санал зөвлөгөөг This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it e-mail хаягаар авч байх болно.Та үүнд санал хүсэлтээ явуулснаар Монголын хөгжлийн хүрээлэнгийн ажлын хэсэгт таны санал албан ёсоор хүргэгдэх болно.



Мөн бага хурлын үеэр Монгол улсын хөгжил дэвшил, унаган байгалийг тусгасан “ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН” болон загвар зохион бүтээгч Ч. Наранчимэгийн „NARA YOUNG FASHION SHOW“ боллоо.Энэ арга хэмжээн үеэр гадаад дотоодын маш олон зочин,сурвалжлагч нар ирсэн байсан


Үдшийн арга хэмжээн үеэр -зүйр цэцэн үг хэн сайн хэлэх вэ тэмцээн зохиож Уртаа эгч маань түрүүлж Монгол туургатны холбооноос дурсгалын зүйлээр (үран зураг50х70 хэмжээтэй)шагнуулав. Та таа тунгаа тэмцээнд 3-р ширээний жавхаалаг охид түрүүлж бас шагнуулсан. Хэн сайхан дуулах вэ тэмцээнд 2-р ширээний шижигнэсэн 6 сайхан залуус Магнаг үсэгтэй тугийг маш сайхан золбоолог дуулаад түрүүлсэн..Хуралд Berlin ,Muenchen,Stuttgart,Muester,Hannover хотуудаас залуусын төлөөлөл ирж оролцсоод өглөө 5 цаг хүртэл хөгжөөнт тоглоом тоглож, дуулж танилцаж нэгэн үдшийг сайхан өнгөрөөлөө.
Last Updated ( Monday, 18 February 2008 )
 
.............................................................................. PDF Print E-mail
Written by Administrator   
Wednesday, 23 January 2008
Нэгдсэн Монгол Улсын тулгар төр байгуулагдаад даруй найман зуун өнгөрчээ. Энэ хугацаанд морьтон түмэн мандал бадрал, мөхөл доройтол, дажин дайныг хэдүй туулсан чиг их билгүүн төр, түшгээ алдалгүй ирсээр 1940-д оныг хүргэсэн нь үнэн бөгөөд өнөө цагийнхны үздэгчлэн Юань гүрний мөхлөөр л Монгол төр үгүй болчхоогүй юм. Хэдийгээр бусад олон харь улсын нийтлэгээр эзэн хаангүй улс нь улс биш мэтийн жишигтэй боловч Монгол уламжлал ёсонд их гэгээн эзэн үгүй дор худал хуумгаар яаран суурийг булааж ардыг зовоодоггүй бөгөөд үүний оронд Монгол Үндэстэдийн Их Хуралдай, Чуулганаар ёс учраа нийтээр хэлэлцэж, түүгээр төр ёсон зохирдог асан ажгуу. Эдүгэ Монгол Хуралдай явагдаж байхгүйд ёс уламжлал, зүй хэмнэл самуурсны тул Монгол Туургатны Хуралдайг дахин найруулсуу. Энэхь Хуралдайд Монгол үндэстэн хэн боловч ижлээр оролцон, эрхээ эдэлью.

 Түүх шаштир мэргэдийн судалгааны бүтээлээс үзэхэд 220 мянган жилийн тэртээгээс анхны төрт улсыг байгуулсан цагаас Монгол төрийн ёс, төрийн ёслол хүндэтгэл эхэлж он цагийн уртад төр ард түмний оюуны чадавхиар баяжигдан, урт замыг туулахдаа гүн утга агуулгыг өөртөө шингээжээ. Монголын төрт ес өнгөрсөн урт хугацаандаа төр ёсны дараахь зарчмыг буй болгосон. Үүнд:

- Төрийн бүтэц, зохион байгуулалт нь маш цомхон.
 
- Түшээдийн эрхлэх ажлын хуваарь тодорхой бөгөөд чанд дэг журам, сахилгыг эрхэмлэдэг.

- Төрийн үйл ажиллагааны бүх шатанд илтгэх, илтгүүлэх аргыг гол бодлогоо болгосон.

- Үнэнч, шударга зүтгэл, чин санаагаар төрдөө зүтгэх

- Тал тохой татах, далд муу арга заль хэргэлдэггүй, тод шударга ажиллагааг гол шугам болгодог.

- Олон түмэнд тулгуурлах, үгээгүйг тэтгэх, асрах, ямар ч хүнд ял, гавьяаг адил үзэж, шударга оноодог явдал байжээ. Монгол төрийн уламжлалд төр улсын аливаа асуудлыг төрийн хуралдайгаар хамтран хэлэлцэж шийдвэрлэдэг, хаан ширээг залгамжлах хүнийг төрийн Их хуралдайгаар хэлэлцэж сонгодог, төрийн туг сүлдийг шүтэн дээдлэх ёс, төрийн зочинг угтах, үдэх, ариун ёс, төрийн албан бичиг, тамга тэмдгийг нандигнан дээдлүүлэх, төрийн хуулиа бишрэн хүндэтгэдэг ёс зэрэг олон уламжлалт ёс онцгой байр эзэлж байсан нь тухайн ном зохиол, эрдэмтэн судлаачдын бүтээлээс тодорхой.
Хүннү гүрний үөэс байлдах, найрамдах, албан татвар авах, хаад ноёдыг сонгох асуудлыг төрийн хуралдайгаар шийдэж байсныг эзэн Чингис түүний залгамж үед ч хуралдай төрийн эрх барих дээд газар нь болж, хуралдайгаас хоцрох, архи дарс үнэртүүлэх, хэрүүл маргаан гаргах, хуралдайн нууцыг зарлах зэргийг хатуу цээрлэж ирсэн төрийн ёстой байжээ.

   Ийнхүү “Давхраат хаант засаглал” -ын үед их хаанд төрийн бүх эрх мэдэл байдаггүй, Их хуралдай, Сэцдийн зөвлөлтэй хамтран төрийн бүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай.

1206 онд Дэлүүн болдогт болсон Чингис хааныг сууринд залах Их хуралдай болоход хүрээний төвд алтан хөвөөтэй, хөх хөлдрөгтэй, цас шиг цагаан өнгөтэй, том монгол гэрийн хэлбэртэй ордон байгуулсан бөгөөд тооныг нь тулсан бат тулгуурыг шижир алтаар цутгасан ба ордны голд 9 цагаан тугийг өндөр мандуулж, эсрэг талд нь дайны догшин хар сүлдийг тахисан байв. Их хаан Чингис өөрийн шадар нөхдийн хүсэл зорилгоор төрийн зохион байгуулалтыг бий болгожээ. Их гүрэнд хамгийн их эрх мэдэл бүхий субъект нь Их Хуралдай. Их хуралдай нь  их хааныг өөрийг нь өргөмжилдөг учир түүнээс ч илүү эрх мэдэлтэй. Их гүрний төрийн дотоод, гадаад бүх эрхийг Эрх мэдэл бүхий албан тушаалтан  эдэлдэг.

  Тэдгээр хүмүүс өөрсдийн бодлого, үйл ажиллагаа зөвхөн “Их Ясса”-гаар л зохицуулдаг байв. Их Засаг хууль нь тухайн үеийнхээ иргэний, эрүүгийн, цэргийн, гэр бүлийн, байгаль хамгаалах гэх мэт эрх зүйг бүхэлд нь багтаасан төрийн эрх зүйн бүхэл бүтэн цогцолбор шинжтэй юм. Өөрөөр хэлбэл Их засаг бол нүүдэлчдийн бүх хэв хуулийг цэгцлэн тэдэнд эмх журам тогтоосон цорын ганц хууль гэж хэлж бүрэн болно.
 
.......................................................... PDF Print E-mail
Written by Borjigin   
Wednesday, 23 January 2008
Монгол минь үхэхийг чи үзэхгүй
Морьд минь цуцахыг чи үзэхгүй
Мэргэд минь цөөрөхийг чи үзэхгүй
Мэлмий минь цочрохыг чи үзэхгүй
Түүх минь мартагдахыг чи үзэхгүй
Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй
Сүлд минь унахыг чи узэхгүй
Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй
Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй
Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй
Ухаан минь самуурахыг чи үзэхгүй
Учирсан минь салахыг чи үзэхгүй
Эв минь эвдрэхийг чи үзэхгүй
Эзэн минь залрахыг чи үзэхгүй
Дуу минь саарахыг чи үзэхгүй
Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй
Балчиг шавар дундаас нь
Бадамляньхуа ургадаг юм
Баруун шугуй дунд нь
Цагаан хус хяралздаг юм
Хогтой агаар дунд нь
Сэржигнэнхэн дэлбээлдэг юм
Хогийн өвсөн дунд нь
Алтан харгана туяардаг юм.
Олон тэнэгүүд дундаас нь
Цэцэн мэргэд нь төрдөг юм
Овоохой бор гэрт нь
Хүчит суутнууд төрдөг юм
Орчлонгийн жам
Гутарч гунихийн хэрэггүй
Орог саарал мананг дэвтээж
Саран туяардаг юм
Харанхуй шөнийн тэнгэрт
Одод хүчтэй гэрэлтдэг
Хангайн уулын тагтанд
Вансэмбэрүү ургадаг
Өвс ногооноос зайдуу
Өнө мөнхийн зэвэргэн салхинд
Гундуухан байж ургадаг
Амьдралын хар бараанаас
Гэрэл гэгээг нь ялгасан
Азтай тэр хүн
Алсын замд гундахгүй
Ертөнцийн эгэл амьдралаас
Зөв замыг сонгосон
Ерөөлтэй тэр хүнд
Аяны олз алдахгүй
Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг
Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг
Даваа хэдий өргөн ч
Гаталж чадсан нь ялж байдаг
Бүргэд болжмороос айдаггүй шиг
Хорвоогоос би айхгүй
Арслан гөрөөснөөс айдаггүй шиг
Үхлээс би айхгүй
Аав нь хүүгээсээ айдаггүй шиг
Үнэнээс бид айхгүй.
Last Updated ( Monday, 18 February 2008 )
 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Results 1 - 6 of 7

Хэрэглэгч






Lost Password?
No account yet? Register

Чогчого