Монгол Туургатны Хуралдай

Алтай

It allows you to edit files, delete, copy, rename, archive and unpack files/directories directly on your server. You can - Browse Directories & Files - Edit, Copy, Move and Delete files - Search, Upload and Downloading files - Create new files and directories - Change file permissions (chmod) and much more This script is based on QuiXplorer 2.3.1 (available at http://quixplorer.sourceforge.net/)

You are here:Эхлэл arrow Эх Оронч Сайтууд
Эх Оронч Сайтууд


Өвөр Монголын Ардын Нам PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 28 October 2008
ImageТус хуудас нь Өвөр Монголын ардын намын цахим танилцуулга болно. Монгол (Монгол бичгээр) Англи, Хятад хэл дээр гардаг энэ сайтаас зөвхөн байгууллагын танилцуулгаас гадна Өвөр Монголын эрх зүйтэй холбогдсон сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авч болно.
  Өвөр Монголын ардын нам нь 1997 онд албан ёсоор АНУ-н Нью Жерси мужид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд намын дарга Тэмцэлт болоод бусад гишүүдийн олонхи нь БНХАУ-н гадаадад амьдарцгааж байгаа билээ.

  Өвөр Монголын Ардын Намын суурь нь 1980 онд Тэмцэлт, Хадаа, Хүчинтөгс, Манлай нарын Өвөр Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын цаашилвал нийт Монгол үндэстэний, Монгол соылын цаашдын оршин тогтнолын төлөө гэх хөдөлгөөнөөс эхтэй билээ. Эндээс Хүчинтөгс бас Ордосын Үндэстэний Соёлын Холбоог байгуулсан бол Хадаа Өмнөд Монголын Ардчилсан Холбоог байгуулсан бөгөөд үүнийхээ төлөө шийтгэгдсэн тэрээр одоог хүртэл БНХАУ-н гянданд тарчилж байна.

Inner Mongolian People's Party Home Page

Last Updated ( Tuesday, 28 October 2008 )
 
Эрх чөлөөт Өвөр Монгол PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 28 October 2008

ImageӨвөр Монголын ард түмний дуу хоолойг хүргэдэг тус цахим хуудас нь Монгол бичгээр, латин, крилл үсгээр Монгол хэл дээр мөн түүнчлэн япон, англи хэл дээр мэдээ, нийтлэлээ бэлдэж хүргэж байна. ImageГол агуулга нь БНХАУ-н харгис засаглалын дор 60 гаруй жил дарлагдаж, хэл соёлоо алдаж, үндэс угсаагаараа үрэгдэж байгаад Өвөр Монголчууд болоод Төвд, Зүүн Туркестаны уугуул ардын үнэн байдлыг таниулахад чиглэж байна. Бас бусад сонирхолтой чөлөөт нийтлэл, дуу шүлгийг эндээс үзэж сонирхож болно.  http://www2.rocketbbs.com/11/bbs.cgi?id=freemgl

 
Pambaga Site PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 23 October 2008

Image  WWW.PAMBAGA.COM

Монгол үндэстний түүх, өв соёл, үндэстний нэгдмэл үзэл, соёл боловсрол, Монгол улсын ба хүний оюун санааны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд өчүүхэн хувь нэмрээ оруулахад бидний гол зорилго оршино.

Анх 2006 онд Памбага.ком нэртэй цахим хуудсаар үндэстний үзлийн талаар ухуулга сурталчилгаа хийж, чөлөөт хэлэлцүүлэг явагдаж байгаад Памбага.нэт нэртэйгээр Монгол үндэстний танин мэдэхүйн сэдвээр мэдээлэл түгээж 2007 онд хэсэг нөхдийн санаачлагаар зохион байгуулалтанд орж 2008 оны 3 сард төрийн бус байгууллагынхаа гэрчилгээг албан ёсоор авав.

Байгууллагын албан ёсны нэр: Эсгий туургатны соёл боловсролын төв
Үндсэн ажилчид: Төвийн тэргүүн, удирдах зөвлөлийн 4 гишүүн, сайтын удирдагч.
Байгууллагын гишүүд: Гишүүнээр элсэхээ мэдэгдээд байгаа 267 дэмжигчидтэй. Гишүүдийг албан ёсоор бүртгэж авах ажил эд явагдаж байна.

ЭТСБТөв нь мэдээлэл танин мэдэхүйн цахим хуудас Памбага.нэт, чөлөөт хэлэлцүүлгийн цахим хуудас Харгуй.нэт, мөн бусад чөлөөт цахим хуудсыг эрхлэн явуулж явна.

Санхүүжилт: ЭТСБТөвийн харъяа Памбага студи нь цахим хуудас болон танилцуулга хийж гүйцэтгэх, олон тооны эд зүйлс дээр тэмдэг лого буулгах, шивэх, уусгах, оёх зэрэг үйлчилгээ үзүүлж санхүүжилтээ бүрдүүлдэг. Мөн гишүүд дэмжигчдийн хандиваар өгсөн мөнгийг үйл ажиллагаандаа зарцуулж, эргүүлэн тайлан тавьдаг зарчмаар явдаг. Гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт, төслийг хүлээж авахгүй байх дотоод журамтай.

ЭТСБТөвийн нэрэмжит: Тус төвийн нэрэмжит Янзага бүлэгт 20 орчим асран хамгаалагчгүй хүүхэд сурч боловсорч байна. (Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт 100 орчим хүүхэд байдгаас нэг бүлгийг буюу 20 орчим хүүхдийг дааж авсан)

Монгол үндэстний төлөө зүрх нь цохилж явдаг хэн бүхний өмнө бидний үүд хаалга нээлттэй!
Монгол туургатан мандан бадраг!

Last Updated ( Thursday, 23 October 2008 )
 

Чогчого


Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement